US Weekly

Үйл явдал

Их Британийн ханхүү Харри болон түүний гэргийн Меган нар оны дараа хатан хааны ордноос хараат бусаар, бие даан амьдрах шийдвэр гаргасан. Их Британийн хатан хаан 2-р Элизабет залуу хосын гаргасан шийдвэрийг хүндэтгэж, тэдэнд ордны хатуу дэг жаягаар гадуур, бие даан амьдрахыг нь зөвшөөрсөн ч саяхан хатан хаан тэдэнд “Сассекс-ройяал” гэх нэрийг албан ёсоор ашиглахыг хориглосон байна.

Тэгвэл Харрин, Меган нар тэдний хэргэм зэргийг илтгэх SussexRoyal гэх брэнд нэрийг өөрсдийн сайн үйлсийн сан, хүмүүнлэгийн үйл хэрэгтээ ашигласаар ирсэн юм. Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар Их Британийн хатан хааны ордноос өрх тусгаарласнаар тэд хатан хаанаас олгосон хэргэм зэргээ ордноос гадуур ашиглах эрхгүй болж байгаа юм. Харри Меган нар 3-р сарын 31-нээр тасалбар болгон Их Британийн хатан хааны ордны эрх үүргээсээ албан ёсоор татгалзаж байгаа юм. Тэгвэл үүнээс хойш ханхүү Харри, Меган нар цаашдаа SussexRoyal гэх брэнд нэрийг ашиглах эрхгүй болж байна. Ингэснээр залуу хос өөрсдийн нэрийн хүмүүнлэгийн сангаа Sussex Royal Foundation гэж нэрлэх гэж байсан төлөвлөгөөнөөсөө татгалзаж, өөр нэр өгөх шаардлагатай болж байна.