Дэлхийд анхны гэгдэх нисдэг машиныг Дубайд туршлаа

Технологи-360

10-р сарын 10-ны Даваа гарагт Дубайд "Шаохан" компанийн eVTOL X2 нисдэг машин анхны олон нийтийн нислэг үйлдэж, орчин үеийн, ухаалаг тээврийн шинэ эрин үеийг эхлүүлсэн байна. Зочид болон сурвалжлагчид 90 секунд үргэлжилсэн түүхэн туршилтын нислэгийг үзэхээр цугларч, шинэ машинтай танилцжээ.

Үйлдвэрлэгч нь "дараа үеийн нисдэг машины чухал суурь" гэж онцлон тодорхойлсон байна.

"Бид одоо судалгааны шатандаа явж байна, олон улсын зах зээлд гарахын тулд алхам алхмаар урагшилж  байна. Эхлээд Дубай хотыг сонгосон. Учир нь Дубай бол дэлхийн хамгийн шинэлэг инновац бүхий хот, дэлхийн хэмжээнд бидний анхны олон нийтэд танилцуулсан нислэг боллоо"

гэж Шаохан" компанийн ерөнхий менежер Мингуан Чиу ярьжээ.

Нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй, хоёр хүний суудалтай энэхүү ирээдүйн гэгдэх загвар нь Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчийн хамгийн сүүлийн үеийн нисдэг машин, удирдлагын бие даасан ухаалаг системийн хүчин чадалтай. Худалдаа, аж үйлдвэрийн Дубайн танхимын Олон улсын төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Омар Абдулазиз АльХан ярихдаа, "Энэ туршилт маш чухал. 20 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй Хятадын "Шаохан" компани нь Хятад дахь цахилгаан тээврийн хэрэгслийн хамгийн том үйлдвэрлэгч, харин нисдэг автомашины үйлдвэрлэлд анхдагч юм" гэжээ.

Тэрээр цааш "Дубайн засгийн газар агаарын зохицуулалтыг хариуцдаг, энэ арга хэмжээг зохион байгуулагчид болон сүүлийн найман сарын турш бидэнтэй хамтран ажилласан түншүүд бүгд "Шаохан" компанийн алсын харааг мэдэрсэн. Тиймээс бид Дубай дахь хувийн хэвшилтэй зөвхөн энэ тээврийн хэрэгсэлд төдийгүй дэлхийд анхны түүхэн гэгдэх онцгой үйл явдлын төлөө хамтын ажиллагааг эхлүүллээ” хэмээжээ.