Мета нь өндөр хүлээлттэй байсан "Quest Pro" холимог бодит байдлын чихэвчээ танилцууллаа

Технологи-360

Meta Platforms компани "Quest Pro" виртуал болон холимог бодит байдлын чихэвчээ 10-р сарын 11-ний Мягмар гарагт танилцуулсан нь гүйцэтгэх захирал Марк Зукербергийн өргөтгөсөн бодит байдлын тооцооллын төхөөрөмжүүдийн дээд зэрэглэлийн зах зээлд нэвтэрсэн чухал алхам болсон юм.

Meta-гийн жил бүр зохион байгуулдаг Connect бага хурлын үеэр танилцуулсан шинэ чихэвч нь 10-р сарын 25-нд 1500 долларын үнээр худалдаанд гарна, хэрэглэгчид өөрсдийн эргэн тойрон дахь физик ертөнцийг бүрэн өнгөөр харах боломжтой виртуал бүтээлүүдтэй харилцах боломжтой юм.

ЗУКЕРБЕРГ: QUEST PRO НЬ МЕТАРВЕРСД ИЛҮҮ ИХИЙГ ХИЙХЭД ТАНЬ ТУСАЛНА

МАРК ЗУКЕРБЕРГ | МЕТА ПЛАТФОРМСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

"Quest Pro бол VR дахь боломжит зүйлийг өргөжүүлэх зорилгоор бүтээгдсэн дэвшилтэт чихэвчний шинэ цувралын эхний хувилбар юм. Quest 2-ыг  улам сайжруулан, Метарверсд илүү ихийг хийхэд тань туслах шинэ технологиудыг нэмсэн. Хамтын ажиллагаа болон бүтээлч байдалд зориулагдсан энэхүү дэвшилтэт чихэвч нь бусад ямар ч технологитой харьцуулахад илүү их илэрхийлэл, гүн гүнзгий мэдрэмж өгнө. Холимог бодит байдлыг суурилуулснаар өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлсийг хийх боломж олгоно. Мөн зүүхэд эвтэйхэн загвартай."