Бельгийн жүжигчид цар тахлын хязгаарлалтын журмыг эсэргүүцэн жагсаал хийлээ

Ковид-19 /дэлхий/

Бельгийн жүжигчид, урлаг соёлын байгууллагын ажилтнууд улс орондоо мөрдөгдөж байгаа цар тахлын үеийн хязгаарлалтын дүрэм журмыг эсэргүүцжээ.

Брюссель хотын төвд урлаг соёлын байгууллагын мянгаад ажилтан цуглаж, тайван жагсаал зохион байгуулжээ. 

Брюссель хотын төвд болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр урлаг соёлынхон эрх баригчид нь омикрон вирусний дэгдэлтээр шалтаглан тэдний үйл ажиллагааг хумьж байгаатай санал нэгдэхгүй байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Бельгид COVID-19 коронавирусний дэгдэлт тогтмол буурч байгаа хэдий ч төр засаг нь цар тахлын үеийн хатуу чанга арга хэмжээ авч байгаад иргэд таагүй хандаж байна. Дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн коронавирусний халдварын улмаас сүүлийн бараг хоёр жил сул зогсолттой байж, ажил хөдөлмөрөө хийж чадахгүй, цалин орлогогүй хоцорсон урлаг соёлын хэт хатуу дүрэм журмыг эсэргүүцэж байна. Брюссельд болсон эсэргүүцлийн тайван жагсаалд 5-15 мянган хүн оролцжээ.