Европын орнуудад вакцины дүрэм журам үйлчилсээр байна

Ковид-19 /дэлхий/

Европын улс орнууд цар тахлын омикрон вирусний дэгдэлтийн улмаасшинэ оныг гартал локдаун зарлаад байна.

Өнгөрсөн зул сарын баяр, мөн ирэх шинэ жилийн баярыг Европын иргэд ихэнх нь гэр орондоо өнгөрүүлж байна. 

Францад ирэх 1-р сарын дунд үеэс эсрэг “вакцины пропуск”-ны журам үйлчилж эхэлнэ. Энэ нь цар тахлын эсрэг ПСР-ын шинжилгээний сөрөг хариутай бол олон нийтийн газраар үйлчлүүлэхийг зөвшөөрч байсан журмыг халж, заавал вакцин хийлгэснээ батлах ёстой болж байна. Франц улс иргэдээ бустер вакцины нэмэлт тунд хамруулж, коронавирусний эсрэг 4 дэх тунг тарьж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Германы нийслэл Берлин хотод мөн өнөөдрөөс эхлэн шинэ дүрэм журам мөрдөгдөн, вакцин хийлгэсэн бол нэг дор 10-аас илүүгүй хүн цуглах, хэрвээ хийлгээгүй бол 2-оос дээгш хүн нэг дор цуглахгүй байхыг журамлажээ. Түүнчлэн шөнийн цэнгээний газруудыг хааж, спортын уралдаан тэмцээн үзэгчгүй явагдана. Австри улсад даваа гарагаас эхлэн шинэ хязгаарлалтын журам мөрдөгдөж, олон нийтийн үйлчилгээний газрууд үдшийн 22 цагт хаалгаа барих ёстой болжээ.