Их Британид коронавирусний шинэ хувилбарын улмаас анхны хүн амиа алджээ

Ковид-19 /дэлхий/

Омикрон вирусний дэгдэлт эрчимжиж, Их Британид коронавирусний шинэ хувилбарын улмаас анхны хүн амиа алджээ.

COVID-19 коронавирусний омикрон хувилбар дэлхийн улс орнуудад эрчтэй тархаж, омикрон вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Британид цар тахлын омикрон хувилбараар халдварласан хүн амиа алдсан бол Пакистанд омикрон вирусээр халдварласан тохиолдол илэрч, Хятадад Дельта хувилбараар халдварлагсдын тоо нэмэгджээ. 

Цар тахлын омикрон вирусээр халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдол Их Британид бүртгэгдсэн энэ улсын ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.

Британийн эрх баригчид омикрон вирус эрчтэй дэгдэж байгааг анхааруулж, Лондонд илэрсэн нийт халдварын 40% нь цар тахлын шинэ хувилбар байгааг тэмдэглэн хэлсэн байна. Омикрон вирусний  хувилбар газар аван дэгдэж байгаагаас эрх баригчид нь иргэдээ бустер тундаа идэвхтэй хамрагдахад уриалж байгаа юм. Британийн эрх баригчид энэ 12-р сарын сүүлч гэхэд цар тахлын эсрэг вакцинд хамрагдах иргэдийн тоо 1 саяд хүрэх төлөвтэй байгааг мэдээлжээ.