Их Хорийн бүлэг цар тахлын эсрэг вакцин улс орнуудад адил тэнцүү хүртээмжтэй байх ёстой гэж үзэж байна

Ковид-19 /дэлхий/

Их Хорийн бүлгийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар Италийн Ром хотноо хийсэн уулзалтынхаа үеэр цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа өнөө цаг үед дэлхийн улс орнуудад коронавирусний эсрэг вакциныг хүртээмжтэй байдлаар адил тэнцүү хуваарилах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

Энэ талаар Их Хорийн бүлгийн орнуудын Эрүүл мэндийн сайд нар хэлэлцэн тохиролцож, “Ромын хэлэлцээ” гэх баримт батлан нэгджээ.

Их Хорийн бүлгийн орнууд COVAX механизмын хүрээнд цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрсэн, ядуу буурай улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлж, вакцины хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тогтжээ.

Түүнчлэн улс орнууд хамтран цар тахлын халдварын эсрэг нэгдэн тэмцэж, үндэсний эрүүл мэндийн системийг дэмжих замаар вакцины хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхээр тохиролцсон байна.

Уулзалтыг зохион байгуулсан Их Хорийн бүлгийг тэргүүлэгч Итали улсын Эрүүл мэндийн сайд Роберто Сперанцагийн мэдэгдсэнээр одоогоор цар тахлын халдвараас сэргийлэх цор ганц идэвхтэй зэвсэг нь вакцин болоод байна, тиймээс улс орнууд хүн амаа вакцинжуулах үйл явцаа түргэсгэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.