Малайз Улсад шинэ коронавирусний тохиолдол 24 цагт 8574, нас баралт 102 бүртгэгджээ

Ковид-19 /дэлхий/

7 сарын 12-ны Даваа гарагт Малайзид 8574 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс бага зэрэг буурсан үзүүлэлт гэнэ. 

Батлагдсан тохиолдлуудын талаас илүү хувь нь буюу 4308 нь Кланг хөндий, 609 нь Куала Лумпураас илэрчээ.

Нас баралт 102 бүртгэгдснээс  29-86 насны өвчтнүүд байсан. Тэдгээрийн 14 нь эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө нас барсан байна. 

Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт 964 хүн хэвтэж байгаа, "нэн хүнд" байдалтай өвчтнүүд өндөр хэвээр, 452 нь амьсгалын аппаратын тусламжтай эмчлүүлж байна.

Шинээр 16 шинэ голомт бүртгэгдэж халдварын идэвхтэй голомтуудын тоо 865 болжээ. Голомтуудын эх уурхайг дурдвал нэг нь оршуулгын ёслол, нөгөө нь муж хооронд аялснаас үүдэлтэй тархжээ. 

Малайз Улс 5 сарын 29-нд  хоногт хамгийн өндөр 9 мянга давж халдвар илэрсэн тул  6 сарын 1-нд орон даяар 3 дахь хатуу хөл хорио тогтоосон юм байна. 

Даваа гарагийн байдлаар Малайз улсад 844,870 Ковид-19 халдвар бүртгэгдснээс 91,272 нь идэвхтэй, нийт нас баралт 6260 хүрээд байна. 

 

Эх сурвалж: CNA