АНУ: Ковид-19 вакцинд бүрэн хамрагдсан Америкчууд нэмэлт тунг тариулах шаардлагагүй

Ковид-19 /дэлхий/

7 сарын 12-ны Даваа гарагт АНУ-ын эрүүл мэндийн ажилтнууд вакцин хөгжүүлэгч Файзертай уулзсны дараа бүрэн тундаа хамрагдсан Америкчууд нэмэлт вакцин хийлгэх шаардлагагүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн 7 хоногт Файзер компани Ковид-19 нэмэлт вакциныг баталгаажуулахаар АНУ-ын албаны зохицуулагч нартай уулзалт хийх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Учир нь сүүлийн 6 сард хурдацтай тархдаг Дельта хувилбараас үүдэн халдварын эрсдэл өндөр байгаа юм.

Анх Энэтхэгт илэрсэн Дельта хувилбар нь олон оронд шинээр батлагдаад буй халдварын тохиолдлуудад илрэх болсон нь одоогийн вакцинууд хангалттай хамгаалж чадах эсэх асуудлыг хөндөн гаргасан. Мэргэжилтнүүдийн зарим нь хэрэв вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд нас баралт бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэх нь нэмэгдэж байвал нэмэлт тунг тариулах шаардлагатай гэж үзэж байна. 

Даваа гарагт ДЭМБ-аас зарим орнууд ковид-19 вакциндаа хамрагдаж амжаагүй байхад хөгжингүй орнууд вакцин хамрагдсан хүн амдаа нэмэлт тун захиалах хэрэггүй талаар зөвлөжээ. 

 

Эх сурвалж: CNA