Халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа учраас Сөүл хотыг хөл хорионы хатуу түвшинд шилжүүллээ

Ковид-19 /дэлхий/

Өмнөд Солонгост сүүлийн 24 цагт 1100 шинэ тохиолдол нэмэгдэж, Сөүл хотод хатуу хөл хорио тогтоож эхэллээ.

Өмнөд Солонгост 7 сарын 11-ний Ням гарагт шинээр 1100 тохиолдол илэрч тухайн оронд коронавирусний тархалтыг хумих зорилоор хамгийн хатуу хөл хорио тогтоож эхэлжээ. 

Өнгөрөгч Ням гарагт халдварын тоо хамгийн өндөр бүртгэгдсэн байна.

Халдварын шинэ давалгаанд хүнд хэлбэрийн тохиолдол, хэд хэдэн нас баралт бүртгэгджээ. 

Тус оронд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 169,146-д хүрч, 2044 нас баралт бүртгэгдсэн. Вакцинд хамрагдаагүй залуу хүмүүс халдвар авах нь нэмэгдэж байгаад эрүүл мэндийн ажилтнууд санаа зовж, Дельта хувилбар илүү өндөр тархалттай байгааг онцолсон байна.  

Иймд өнөөдөр буюу Даваа гарагаас эхлэн засгийн газраас Сөүл хот болон ойролцоох газруудад нийгмийн зай барих хамгийн хатуу түвшинд анх удаа шилжүүлж орой 6 цагаас хойш бөөгнөрөхийг хоригложээ.