ЯПОН УЛС ВЬЕТНАМД 1 САЯ ТУН ВАКЦИН ХАНДИВЛАЛАА

Ковид-19 /дэлхий/

Япон улс Вьетнамд COVID-19 коронавирусний эсрэг 1 сая тун вакцин хандивлажээ. Түүнчлэн Япон улс Зүүн Өмнөд Азийн өөр 4 улс оронд Астра Зенека нэрийн вакцин нэмж хандивлах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Япон улс цар тахлын халдварын эсрэг Астра Зенека нэрийн вакциныг Вьетнам улсаас гадна Индонези, Малайз, Филиппин, Тайланд гэсэн 4 улсад мөн хандивлана. Вьетнамын ерөнхий сайд Фам Минь Чинь Вьетнам дахь Японы улсын элчин сайд Ямаду Такиог хүлээн авч уулзан, цар тахлын хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгаж, 1 сая тун вакцин хандивласанд талархал илэрхийлжээ. Тэрээр Японы ерөнхий сайд Йошихиде Суга болон Японы ард түмэнд талархал илэрхийлэн, COVID-19 коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүн амыг вакцинжуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь тэмдэглэжээ.