БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч байна

Улс төр

БНСУ-д 2022 оны 3-р сарын 9-нд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өнөөдрийн байдлаар нийтдээ 16 нэр дэвшигч бүртгүүлээд байна. 

Өмнөд Солонгост улсынхаа ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар нэг үе шаттай шууд санал хураалтаар, дахин шууд улиран сонгогдох эрхгүйгээр сонгодог юм. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс иргэдийн дунд явуулсан санал асуулгаар эрх баригч Либерал намын Ли Жэ Мён болон сөөг хүчний “Ард түмний хүч” намаас нэр дэвшигч Юн Сок Ёл нар тэргүүлж байна. Олон нийтийн дунд “Korea Society Opinion” хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар Юн Сок Ёлыг санал хураалтад оролцогсдын 43,5% нь дэмжиж, Ли Жэ Мёныг 40,4% нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд нэр дэвшигчид иргэд сонгогчдын анхаарлыг татахын тулд янз бүрийн арга хэрэглэж байгаагийн дотор хиймэл оюун ухааныг ашиглан өөрийн аватараа сонгогчдод танилцуулж байна. Өмнөд Солонгосын ерөнхий прокурор асан, сөрөг хүчний намын нэр дэвшигч Юн Сок Ёлын тоон аватар болох Ай Юн цахим ертөнцөд олны анхаарлыг ихэд татаж байна. Нэр дэвшигчийн аватар бүхий янз бүрийн видеог бараг сая гаруй хүн үзэж, түүнийн Вики ён цахим платформ 7 сая дагагчтай болжээ.