Иран Улс алсын зайн тусгалтай пуужингийн шинэ загвараа танилцууллаа

Улс төр

Австрийн нийслэл Вена хотноо Ираны цөмийн асуудлаарх олон улсын зөвлөлдөх уулзалтын ээлжит шатны яриа хэлэлцээр ажлаа эхэлж байна. 

Тэгвэл Вены уулзалттай зэрэгцээд Иран Улс алсын зайн тусгалтай шинэ загварын пуужингаа танилцуулжээ. 

Ираны танилцуулсан шинэ пуужин нь алсын зайн тусгалтай, хүнд түлшээр ажилладаг, 1,450 км-ийн зайд тусах чадвартай юм. Энэ нь Ираны нутгаас Израиль болон бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудад хүрэх чадвартай гэсэн үг юм. “Хайбар-Шекан” нэртэй шинэ загварын пуужинг Иран улс дотооддоо бүтэн угсарчээ. Энэхүү пуужин ПЭХС-ийн хяналтаас зайлах зугтах боломжтой гэнэ.