Монгол туургатан улс орнууд Сар шинийн баяраа тэмдэглэнэ

Үйл явдал

Азийн ихэнх улс орнууд, мөн буддын шашинтай манай хойд хөршийн Буриад, Халимаг зэрэг орнуудад уламжлалт Цагаан сарын баяртайгаа учран золгох гэж байна.Дорнын улс орнууд, буддын шашинт улс орнуудад Буддын шашинт иргэд сар, нарны тооллын дагуу шинэ жилээ угтаж, уламжлалт хаврын баяраа та бидний нэгэн адил тэмдэглэж байгаа юм. Цагаан сарын баярыг манай хойд хөршид халимаг, буряд, тува зэрэг Монгол туургатнууд мөн тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол туургатнууд Төгсбуянт зурхайн ёсоор хаврын баяраа угтаж, өтгөс буурлуудаа хүндлэн дээдэлж, уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэж байна. Та бидний Цагаан сар хэмээн нэрлэдэг сар шинийн баярыг буряд, тува, халимаг зэрэгт Сагаалган, шинэ сар хэмээн нэрлэн тэмдэглэдэг байна.  

Цагаан сарын сар шинийг баярыг манай хойд хөршид маргааш тэмдэглэх юм. Оросын Бурядад хаврын баяраа угтан идээ будаагаа засч, тэнгэр бурхандаа мөргөн залбирч, гэр бүл үр хүүхдээрээ цуглан тэмдэглэж байна. Шинийн нэгний өмнөх шөнө сүм хийдэд лам хуврагууд ном хурж, шинэ гарч байгаа жилийн өнгөө билгэдэн ургахын улаан нарыг угтан, ерөөл айлдвараа айлдаж, зан үйлээ мөрдөн уламжлалт зан үйлээ гүйцэлдүүлжээ. Оросын буддын шашинтнуудын гол сүм хийд болох Иволгийн дацан буюу Итгэлт хамбын дацанд битүүний өдрөөс эхлэн сүсэгтэн олны хөл хөдөлгөөн их байжээ. 

Халимагийн нийслэл Элиста хотод мөн Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж байна. Халимагийн ард түмэнд энэ өдөр улсынх нь удирдлага мэндчилгээ дэвшүүлэн буддын шашны лам хуврагууд ерөөл номоо айлдан, гарч байгаа бар жилдээ аз хийморьтой байхыг ерөөжээ. Сар шинийн баяраар айл өрх бүр орон гэрээ цэвэрлэж, идээ шүүсээ бэлтгэн, шинэ дээл хувцсаа өмсөж баярлан цэнгэж байгаа юм. Цагаан сар, сар шинийн баярыг ураг төрлийн баяр ч гэдэг. Энэ өдөр залуус аав ээж, ахан дүүстээ очин золгож, шинэ оныхоо өнгө төрхийг засч, ирж байгаа шороон үхэр жилдээ идээ будаа элбэг дэлбэг, аз жаргалтай, од хийморьтой байхыг билгэдэн та бидний хамт баярлаж байна.