“Малик” хар шуурга өргөн зурвас газар хамран шуурч байна

Үйл явдал

“Малик” нэр авсан хар шуурга түүнчлэн Дани, Финлянд, Норвеги, Швед болон Их Британийн нутгаар шуурчээ. 

Европын хойд нутгаар шуурсан хар шуурганы улмаас Их Британид хоёр хүн модонд дарагдан амиа алджээ. Түүнчлэн Данид цаг агаарын таагүй байдлын улмаас хэд хэдэн зам гүүрийг хаасны дотор Копенгаген хотын Шведын Мальмё хоттой холбодог Эресунны төмөр зам болон авто замын хэсэг байгаа юм. Норвегийн Ротт арал дээр хүчтэй шуурганы улмаас ачааны хөлөг онгоцон дээр эрчим хүч тасалдан, улмаар нөөц мотор асаан аяллаа үргэлжлүүлэхэд хүрчээ. Шведын Мальмёд хүчтэй салхи шуурганы улмаас мод бут үндсээрээ булгарч, барилгын өргөгч цамхаг ойчсон байна. Азаар хүн амьтан өртөөгүй байна.