Нийгэм

Манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд эрүүл мэндийн төвүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлсээр байна. Тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, хүн хүч зэргийг хуваарилж байгаа юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс дүүргийнхээ эмнэлэгт дахин хүч нэмлээ.  Хамгаалах хэрэгслээс эхлээд тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна. 

Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн цагаас л ДЭМБ  Монгол Улсыг эрсдэл өндөртэй оронд тооцож, бэлтгэлээ сайн базаахыг анхааруулсаар ирсэн. Тиймдээ ч тусгаарлах байр, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн хүртээмж зэрэгт анхааран ААНБ-ууд хандив тусламж үзүүлэх, бүх нийтээрээ эрсдлээс хамгаалан ажиллаж байгаа. СХД-ийн онцгой комиссоос ч эрсдлээс хамгаалах, нөөцийг бүрдүүлэх үүднээс дүүргийнхээ томоохон эмнэлгүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл гардуулан өглөө. 

СХД-ийн эрүүл мэндийн нэгдсэн төв халдварын эрсдэл нэмэгдсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авахад анхаарч тусгаарлах өрөөнүүдийг бэлдсэн гэлээ. Мөн тус эмнэлэгт хамгийн их хэрэгтэй байсан хүчил төрөгчийн аппарат, хамгаалах хэрэгсэл автомакс аппарат зэргийг өгсөнд талархлаа илэрхийллээ. 

Коронавирус гарсан энэ хүндрэлтэй цаг үед СХД-ийн алба хаагчид бүх боломжоо дайчлан халдвар хамгааллын ажлуудыг зохион байгуулж байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл тус дүүрэгт байрлах Эмээлт болон Баруун турууны товчоодод хяналт тавин ажиллаж байгааг онцоллоо. Мөн дүүргийнхээ 43 хороонд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.