Украины экс ерөнхийлөгч Пётр Порошенко эх орондоо эргэн иржээ

Улс төр

Украины экс ерөнхийлөгч Пётр Порошенко эх орондоо эргэн иржээ.

Украины улс төрч, бизнесмен, улсынхаа тэргүүн баян эрхмүүдийн нэг болох Пётр Порошенког эх оронд нь алан хядлага терроризмыг санхүүжүүлсэн, төрд тэрсэлсэн хэргээр шүүн хэлэлцэж, гэм буруутай гэж тогтоосон юм. 

Пётр Порошенко Польш улсад хэсэг хугацаанд амьдарч байгаа эх орондоо эргэн иржээ. Тэрээр эх орноо зорихоосоо өмнө Варшав хотноо өөрийн дэмжигчдийг цуглуулан жагсаал цуглаан хийж, Украинд эргэн очиж улс орныхоо төлөө тэмцэхээр явж байгаагаа илэрхийлжээ. Пётр Порошенко сүүлийн сар гаруйн хугацаанд гадны улс оронд амьдарсны дараа ийнхүү эх орондоо эргэн иржээ. Тэрээр эх орондоо очсоноор хууль хүчний байгууллагад баривчлагдахгүй гэдэгтээ итгэлтэй байгаан дээр улс орноо хөгжүүлэхийн төлөө, хөл дээр нь эргэн тавьж босгохын төлөө тэмцэх болно гэдгээ илэрхийлжээ. Порошенко түүнийг эх орноосоо урвасанд буруутгасан явдлыг улс төрийн явуулга,  нэр хүндэд нь халдах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.