Орон сууцны үнийн өсөлт дээр арга хэмжээ авах төрийн ямар ч байгууллага алга

Нийгэм

Бараа бүтээгдэхүүний үнээс гадна орон сууцны үнэ тогтмол өсөлттэй байна. Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 60-70 хувиар өсчээ. Барилгын материалын хомсдол хил гаалийн сааталтай холбоотой шинэ орон сууцны үнэ өсч болох хэдий ч хуучин орон сууцны үнэ 50-иас дээш хувиар өсөөд байгаа юм. Тиймээс салбар хариуцсан яам үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахгүй бол хиймэл үнийн хөөрөгдөл их байгааг хэлж байна.

Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны үнэ хамгийн багадаа нэг мкв нь 3.0 сая болжээ. Шалтгаан нь Замын-Үүдийн ачаа тээврийн гацаанаас болсон. Ачаа тээрийн үнэ нэмэгдсэн гэж орон барилгын компаниуд тайлбарлаж байна.  Мөн шинэ орон сууны үнийн өсөлтийг дагаад хуучин орон сууны үнэ ч нэмэгдсэн. Тухайлбал, 1980 онд баригдсан хуучин орон сууцанд өрөө байр өнгрөсөн жил 90-110 сая байсан бол одоо 170-180 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Орон сууцны үнийн энэ өсөлтийг бууруулах тал дээр арга хэмжээ авах боломж бий талаар БХБЯ-ноос тодруулахад дараах хариулалтыг өгч байна.

Орон сууцны м.кв дээд тал нь 200 мянган төгрөгөөр л нэмэгдэх боломжтой ч м.кв нь 2-5 саяар нэмэгджээ

Энгийн жишээ дурдъя. Иргэн Бат өөрийн 50 мкв орон сууцаа зах зээлийн өндөр өсөлтийг дагаад 150 сая төгрөгөнд худалдах гэж байхад нь төрийн аль байгууллагаас жишээ нь Барилга, хот байгуулалтын яамнаас иргэн Батад та орон сууцаа 100 сая төгрөгөнд л зар гэж тушааж болохгүй юм. Тухайн иргэний өмч, зах зээлийн өрсөлдөөн учраас үнийн асуудалд төрийн байгууллага ямар ч боломжгүй. Харин барилгын материалын татан авалтыг нэмэгдүүлэх, төрөөс санхүүжүүлж барьж байгаа орон сууцны мкв-ыг хямд барих гэх бодлогоор орон сууцны үнийг буулгах бодлогыг БХБЯ-наас барьж байна. 

Барилгын материалын татан авалт хэвийн болвол орон сууцны үнэ буурна  

2020 онд 1 мкв барилгын төсөвт өртөг 1,358,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1,527,000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг м.кв  тутамд 169,000 төгрөгөөр өссөн. Ийм тооцооллыг мэргэжлийн байгууллагаас өнгөрсөн оны 08 сард гаргаж байжээ. Гэтэл барилгын компаниуд хэтэрхий үнээ хөөрөгдсөн байна.