Ирэх оны 2 дугаар сар хүртэл БНХАУ-ын хил нээгдэхгүй гэдэг нь худал мэдээлэл

Нийгэм

Эрээнээс 10 вагон нарийн ногоо төмөр замаар орж ирнэ.

Сүүлийн долоо хоног орчим халдвар илрээгүй Эрээн хотод өнөөдөр өглөө нэг тохиолдол бүртгэгджээ.

БНХАУ ирэх оны 2-р сард зохиогдох өвлийн олимптой холбоотой халдварын тархалтыг барихын тулд хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Манай улстай хил залгаа Эрээн хотод халдвар бүртгэгдэлгүй 21 хоносон тохиолдод хилээ нээнэ гэх байр суурийг илэрхийлж байгаа.

Уг нь бол сүүлийн долоо хоног орчим Эрээнд халдвар бүртгэгдээгүй байсан ч өнөөдөр өглөө дахин нэг тохиолдол шинээр илэрчээ. Харин БНХАУ өвлийн олимп хүртэл хилээ нээхгүй гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдаж байгаа. Энэ нь худал гэдгийг Гадаад харилцааны дэд сайд мэдэгдлээ.

Эрээнээр хил нэвтрэх авто замын хөдөлгөөн зогсонги байгаа ч төмөр замын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгааг тэрээр онцоллоо. Урд хөршийн хил хаагдсантай холбоотой тасалдал үүсч үнэ нь огцом өсчихөөд байгаа нарийн ногооны импорт дээр анхаарч ажиллаж байгааг хэлж байна.

Энэ хүрээнд 10 вагон нарийн ногоог төмөр замаар импортлохоор болжээ.

БНХАУ-ын хил хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ өвлийн олимп хүртэл нээхгүй гэсэн албан ёсны байр суурь Хятадын тал хэлээгүйг тэрээр онцолж байна.

Халдварын нөхцөл байдал шууд хамааралтай тул  өнөөдөр халдварын шинэ тохиолдол илэрсэнтэй холбоотой ойрын 21 хоног нээгдэхээргүй байгаа юм.

ШУУД ҮЗЭХ