БНСУ Монголоос ирэх гэрээт ажилчдад хилээ нээлээ

Нийгэм

Өмнөд Солонгост цар тахлын үеэр гадаадын ажиллах хүчний тоо 50 мянгаас 7000 болж огцом буурчээ. 

Үүнтэй холбоотойгоор гадаадын цагаач ажилчдад хилээ нээхээр төлөвлөж байна. Тодруулбал, ирэх сараас эхлэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох системийн дагуу хүсэлт гаргасан Монгол тэргүүтэй 16 орны ажиллах хүчинд виз олгохоор төлөвлөжээ.

Гэхдээ цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудаас ирэх ажилчид вакцинжуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дараагаас л виз авах боломжтой аж. Түүнчлэн тэд нисэх онгоцонд суухаас өмнө 72 цагт багтаан "PCR" шинжилгээгээр сөрөг хариу авсан байх шаардлага тавьж байна. Үүний зэрэгцээ өөр 11 орны ажилчдаас зөвхөн "PCR" шинжилгээний сөрөг хариу шаардах бөгөөд Өмнөд Солонгост ирснийхээ дараа вакцинд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

Гадаадаас ирэх ажилчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран  Өмнөд Солонгост ирмэгцээ тусгаарлах байранд 10 хоног ажиглалтад байх шаардлага тавьж байгаа аж.