Дуслын шингэн үйлдвэрлэгч дотоодын компаниуд уутны хомсдолд оржээ

Нийгэм

11-р сард 4-5 удаагийн татан авалтаар Сөүл, Бээжингээс эм эмнэлгийн хэрэгсэл онгоцоор авна.

Урд хөршийн хил хаагдсантай холбоотой эмнэлгүүд болоод эмийн сангуудад тариур, дуслын шингэн, зарим төрлийн эм бэлдмэл хомсдож эхэлсэн.

Цахим сүлжээнд дуслын шингэн дууссан хэмээн өвчтөнөөсөө эмнэлгүүд нэхэж байна гэх мэдээлэл цацагдсан юм. Харин Эрүүл мэндийн сайдын зүгээс өнөөдрийн байдлаар дуслын шингэний 14 хоногийн нөөц байгаан дээр дотоодын үйлдвэрүүд нийт хэрэгцээний 70 хувийг үйлдвэрлэдэг гэж мэдэгдсэн юм.

Гэвч дуслын шингэн үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрүүд уутны хомсдолд орсон гэдгийг Шадар сайд хэллээ.

Тиймээс зарим төрлийн эм бэлдмэл, тариур, дуслын шингэний уут, дуслын шингэн болоод бусад түүхий эдийг энэ сард БНСУ болоод БНХАУ-ын Бээжин хотоос онгоцоор татан авахаар болжээ. 11-р сард Бээжин, Сөүлээс 4-5 удаагийн татан авалт хийж 200 тонн эм эмнэлгийн хэрэгсэл авна.