Нэг гэрт амьдардаггүй таваас дээш хүн дотоод орчинд, 10-аас дээш хүн гадаад оршинд цуглаж, бөөгнөрч болохгүй

Нийгэм

Халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд нэмэлтээр 40 автобус буюу хөдөлгөөнт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэн ажиллаж байна. Гэсэн ч халдварын тархалт буурахгүй байна. Өнөөдөр шинээр 2642 халдвар бүртгэгдлээ. Одоогоор 25 мянга гаруй иргэн эмнэлэгт болон гэрийн ажиглалтад эмчлэгдэж байна.

Халдварын тархалт ихэссэн учир иргэд амны хаалтаа авч үйлчлүүлдэг хоол үйлдвэрлэлийн газар, амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг 7 хоног хязгаарлахаар болсон. Гэхдээ ямар ч тохиолдолд халдварын эрсдэл их байгаа. Тиймээс иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг УОК-оос уриаллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 111 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Тиймээс иргэд хөдөө орон нутгийг зорихоор бол тухайн аймгийн Онцгой комисстой холбогдож зөвлөгөө мэдээлэл, зөвшөөрөл авч зорчихыг анхааруулж байна.