Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй, цаг хэтрүүлсэн, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан зэрэг зөрчил илрүүлжээ

Нийгэм

НМХГ-аас "Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалт"-ын талаар мэдээлэл хийж байна. Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дараах байгууллагыг хамруулжээ. Хүнсний худалдааны, ресторан зоогийн газар, зочид буудал, дэн буудал, баар, тоглоомын газар гэх мэт нийт 488 аж ахуй нэгж, иргэний үйл ажиллагаанд тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 15-ны өдрүүдэд шөнийн шалгалтыг хийжээ.

Шалгалтаар 134 зөрчил илрүүлсний 67,9 хувийг нь газар дээр нь арилгуулсан байна. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй, цаг хэтрүүлсэн, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан 7 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, 5 ААН-д гурван сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Он гарснаас өчигдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор нийт 70428 газар шалгалт хийсэн бөгөөд 7503 зөрчлийг илрүүлсний 57,6 хувийг арилгуулжээ. 98 аж ахуй нэгжид зөвлөмж хүргүүлэн, улсын байцаагчийн 91 албан шаардлага хүргүүлжээ.