Судалгаагаар 36-45 насныхан модон эдлэл илүү сонирхдог нь харагджээ

Нийгэм

Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод нийт 450 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд мод бэлтгэх, ойн цэвэрлэгээ хийх, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, боловсруулах аж  үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 4%-ийг үйлдвэрлэж байна.

2020 оны байдлаар нийт 468 аж ахуйн нэгж байгууллага модон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж байгаа.

Мод, модон материал, тавилгын импорт ихэсч байгаа ч, дотооддоо жилд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, дундаж тоо хэмжээг харвал, бууралттай байгаа.

Зураг.1. Мод, модон эдлэлийн импорт /мян.ам.доллар/

 

Модон тавилгын хүчин зүйлүүд нь 0.8-с бага байгаа ба тодорхой хэмжээнд хамааралтай гэж харуулж байна.

Хүснэгт II. Корреляцийн шинжилгээ

 

Хүчин зүйлүүдээс хамгийн их нөлөөтэй байгаа нь эрүүл мэнд, харин хамгийн бага нь шинж чанар байна. Бусад хүчин зүйлүүд хүчтэй хамааралтай биш ч, тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж үзэж байна.

Хүйсийн харьцааны хувьд эрэгтэй болон эмэгтэй 36-45 настай модон эдлэл хэрэглэгчид хамгийн их байгаагаараа ижил үзүүлэлттэйгээр гарсан. Шинээр үйлдвэрлэх модон эдлэл, тавилгын зорилтот зах зээлийг 26-с дээш насны хүмүүст зориулж хийх нь зохимжтой гэж таамаглаж байна.