Австрали Улс хилээ II/21-нээс эхлэн нээнэ

Үйл явдал

Австрали улс2-р сарын 21-нээс эхлэн цар тахлын вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг улс орондоо нэвтрүүлэхээр боллоо.

Австрали улс ийнхүү хилээ нээх талаар энэ улсын ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ. 

Австрали тив 2020 оны 3-р сараас хойш сүүлийн бараг 2 жилийн туршид улсынхаа хилийг хаалттай байлгасан юм. Өнгөрсөн хугацаанд хил хааснаас шалтгаалан Австралийн гэр бүлүүд тусгаарлагдан, дотоодын аялал жуулчлалын салбар уналтад орон, хүндхэн байсан хэдий ч энэ улсын эрх баригчид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн хоригоо цуцлахаар яарахгүй байжээ. Тэгвэл Австралийн эрх баригчид 2-р сарын 21-нээс эхлэн энэ улсад нэвтрэх визтэй иргэдэд вакцины хоёр тунд хамрагдсан байх нөхцөлтэйгээр хилээ нээн нэвтрүүлэхээр болжээ.