Мароккод худагт унаж амиа алдсан бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэлээ

Үйл явдал

Мароккод худаг руу унаж золгүйгээр амиа алдсан бяцхан хүүг оршуулах ёслол боллоо.

5 настай Райан хүү 32 метрийн гүн худаг руу унаж, түүнийг аврахаар аврагчид бүхий л хүч бололцоогоо дайчилсан ч хүү харамсалтайгаар амиа алдсан юм. 

Мароккогийн хойд хэсэгт байрлах Шефшауэн мужийн Игран нэртэй тосгонд энэ явдал болжээ. Худагт унасан хүүг аврах ажиллагаа бүтэн 5 хоног үргэлжилж, Арабын ертөнц энэ явдалд анхаарлаа бүхэлд нь хандуулаад байсан юм. Аврагчдын ажилд худаг байрлах газрын байрлал сөргөөр нөлөөлж, тэд хөрсний нуралт үүсгэхгүйн тулд наад хэсгээс нь газрыг нь ухан малтаж, энэ ажилд ихээхэн цаг алджээ. Харамсалтай нь хүүг аварч чадаагүй юм. Хүүг оршуулах ёслолд хэдэн зуун хүн ирж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ.