Засгийн газар

УОК өнөөдөр хуралдлаа. Хурлаар  Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг түр хойшлуулж харин цэрэг татлагатай холбоотой шийвэр гаргасан байна. 

УОК-ын өнөөдрийн худалдаанаар дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд 5-р сард улс орон даяар зохион байгуулагдана.

ЦЭРЭГ ТАТЛАГЫН АЖЛЫГ СЭЛЭНГЭ, ДОРНОГОВЬ, БАЯН-ӨЛГИЙ, УЛААНБААТАР ХОТОД ЯВУУЛАХГҮЙ

байхаар болжээ. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ЭНЭ ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ

УОК-т иргэдээс Сургууль, цэцэрлэгийн асуудалтай холбоотой асуулт их ирж байна.Тухайлбал:  Хүүхдүүд улирах уу, төгсөж чадах уу гэх мэт олон асуултыг иргэд ирүүлжээ. Мөн хувийн сургууль, цэцэрлэгт явдаг хүмүүс хүүхдийнхээ төлбөрийг 100 хувь төлсөн. Үүнийг яах вэ гэж их асууж байна. БСШУСЯ-наас энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэхээр тооцоо судалгааг нь хийсэн, удахгүй эцэсийн шийд гарна гэж ЗГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Их дээд сургууль болон МСҮТ, ЕБС, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байхыг олон нийтэд зарлах, үүнтэй холбоотой техникийн болон бэлтгэл ажил, ЭЕШ, төгсөх ангийн оюутны асуудлыг нэн даруй бэлтгэж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдын зүгээс үүрэг болгосон. Харин энэ асуудлыг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй шалтгаан нь бэлтгэл ажил нь дуусаагүй гэлээ. Удахгүй сайн тооцоо судалгаа хийж, шийдвэр гарна энэ даруйд нь олон нийтэд мэдээллэнэ гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ