Назарбаевт олгоод байсан бүх насаараа төрийн хүндэт албанд байх эрхийг нь цуцалжээ

Улс төр

Казахстаны анхны ерөнхийлөгч, ард түмний хүндэт эцэг буюу елбасы Нурсултан Назарбаевт олгоод байсан бүх насаараа төрийн хүндэт албанд байх эрхийг нь цуцалжээ. Назарбаевт олгоод байсан Аюулгүйн зөвлөл болон Үндэсний ассамблейг бүх насаараа тэргүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргасан байна. 

Энэ талаарх шийдвэрийг Казахстаны парламентын дээд танхим хэлэлцэн, улмаар Назарбаевт олгоод байсан бүх насаараа төрийн хүндэт алба хаших эрхийг нь цуцлахаар шийдвэрлэжээ.

Казахстаны Мажилис буюу парламент дээрх шийдвэртэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг энэ сарын 19-нд хэлэлцэн дэмжин бататлсан юм. Улмаар парламентын дээд танхимаар хэлэлцэн ийнхүү баталжээ. Ингэснээр Нурсултан Назарбаевт олгоод байсан Үндэсний Аюулгүй зөвлөл болон ассамблейг бүх насаараа удирдах эрхийг цуцлан, энэ дагуух хуулийн заалтуудыг хассан байна.

Хууль тогтоомжид оруулсан эдгээр нэмэлт өөрчлөлтийг одоо Казахстаны ерөнхийлөгч батлах ёстой юм.