ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.05.01/ Наран ургах, шингэх 05:33-20:06

Зурхай

2026.05.01 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 05:33-20:06

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.

Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Өлзийтэй төгс сайхан болно. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд эрхэм сайн.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн.

Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.