ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.30/ Наран ургах, шингэх 05:34-20:04

Зурхай

2026.04.30 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 05:34-20:04

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн.

Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.

Үс засуулбал:

Төгс жаргалан болно. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд эрхэм сайн.

Одны тохиол:

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтэн барилдлага:

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.