ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.12/ Наран ургах, шингэх 06:07-19:36

Зурхай

2026.04.12 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 25 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Наран ургах шингэх: 06:07-19:36

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн.

Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал:

Нүд бүрэлзэн улцайна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн.

Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага:

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.