ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.07/ Наран ургах, шингэх 06:17-19:31

Зурхай

2026.04.07 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 06:17-19:31

Билгийн өдөр, гараг:

Шинийн хоринд дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн.

Замд гарахыг тэвч.

Үс засуулбал:

Өлсөж ундаасна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага:

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.