2025.08.28 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 5 | НАМРЫН ЭХЭН ХӨХ БИЧ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.08.28 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 06.05-19.42
Билгийн өдөр, гараг
Шинийн таванд ном унших, замд гарах, ирэх тэргүүтэн амирлангуй үйлд сайн.
Тариалан, үхэгсдийн үйлийг тэвч.
Үс засуулбал эд мал арвидна.
Одны тохиол
Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах, арга эвийг олох, түргэн бүтээх үйлс, мөр гаргах, аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.
Шүтээн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.