ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.08.27/ Наран ургах, шингэх 06:04-19:44

Зурхай

2025.08.27 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | НАМРЫН ЭХЭН ХӨХ БИЧ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2025.08.27 ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.04-19.44

Билгийн өдөр, гараг

Шинийн дөрвөнд бэр, худалдаа, арилжаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй.

Хэрүүл, тэмцлийг тэвч.

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.