ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.05.06/ Наран ургах, шингэх 05:27-20:12

Зурхай

2025.05.06 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.05.06 МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.27-20.12

Билгийн өдөр, гараг

Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.