ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.05.03/ Наран ургах, шингэх 05:32-20:08

Зурхай

2025.05.03 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2025.05.03 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.32-20.08

Билгийн өдөр, гараг

Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.

Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.

Үс засуулбал зүс царай сайжирна.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.