ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.09/ Наран ургах, шингэх 05:45-20:09

Зурхай

2023.08.09, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.08.09, ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.45-20.09

Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн.

Худаг малтах, боолыг шүтүүлэх,  мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал алдар төгс жаргалан болох.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.