ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.08/ Наран ургах, шингэх 05:44-20:10

Зурхай

2023.08.08, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 |  ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.08.08, МЯГМАР ГАРАГ 

Наран ургах шингэх: 05.44-20.10

Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг

Дарах, хатуу үйлд сайн.

Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд идээ элбэгшинэ.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтэн барилдлага

Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд  сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.

Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.