ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.14/ Наран ургах, шингэх 05:12-20:44

Зурхай

2023.07.14, БААСАН ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2023.07.14, Баасан гараг

Наран ургах шингэх: 05.12-20.44

Үс засуулбал:  СЭТГЭЛ АМАР БОЛНО.

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.