ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.13/ Наран ургах, шингэх 05:11-20:45

Зурхай

2023.07.13, ПҮРЭВ ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.07.13, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05.11-20.45

Үс засуулбал:  ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.

Замд гарах ба мал худалдахыг тэвч.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.