Зурхай

2020.05.19, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27. ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2020.05.19, Мягмар гараг

Наран ургах шингэх: 5.09-20.29

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.