"Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд бусдын биед гэмтэл учруулах 2 хэргийг таслан зогсоожээ

Эрх зүй

НЦУГ: Эргүүл тусгай арга хэмжээ

Тус газраас зохион байгуулж байгаа "Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд Шөнийн эргүүлийн хэлтсээс давхардсан тоогоор  258 чиглэлд 516 алба хаагч үүрэг гүйцэтгэж,  1262 иргэн, 1039 тээврийн хэрэгсэлийг шалгаж бусдын биед гэмтэл учруулах 2 хэргийг таслан зогсоож, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 3 хүнийг олж тогтоон,  гар дээрээс хууль бусаар  согтууруулах ундаа худалдан борлуулсан 47, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, нийт 62 зөрчлийг илрүүлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 27 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.