БЗД-т гурван автомашин шатсаныг шуурхай унтраасан байна

Эрх зүй

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Гэгээ сургуулийн арын хашаан дотор автомашин шатаж байна дуудлага 06:00 цагт /2022.05.20/  ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход задаргааны сэлбэгэнд ашигладаг улсын дугааргүй 3 ширхэг “Тоёота Королла”, 1 ширхэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсныг унтрааж ажиллалаа.