УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын орлогч дарга С.Батдөл баривчлагджээ

Эрх зүй

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 2023.01.06-ны шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Батдөл нь 2021 онд томилогдсон богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааг явуулдаг байсан байж болзошгүй байна. Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр олон тооны үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулсныг илрүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг онц ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна