Үйл явдал

Өнөөдөр халдварын 2,057 тохиолдол батлагдлаа. Шинээр бүртгэгдсэн халдварын 1,129 нь нийслэл хотод байна. Харин нас баралт бүртгэгдээгүй. Шинээр бүртгэгдэж байгаа халдварын дийлэнх нь Омикроны хувилбар байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.

Дэлгэрэнгүй ...

Цар тахлын Омикрон хувилбараас сэргийлэх үүднээс дөрөв дэх тун вакцин хиийлгэхийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсан. Манай улс ч дархлаажуулалтыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүллээ. Иргэдийн хувьд хийлгэх нь зөв эсэхэд эргэлзсэн байдал олон байгаа юм. Тэгвэл  дөрөв дэх тун вакцин хийлгэх зөвлөгөөг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа учраас айх зүйлгүй гэдгийг эмч нар хэллээ. 

Дэлгэрэнгүй ...

Цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт асар хурдацтай тархаж байгааг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Өнөөдрийн байдлаар гэхэд эмнэлэгт хэвтэж байгаа нийт хүүхдүүдийн 67 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ. Цаашид амьсгалын замын халдвар улам хурдтай тархах аюултай байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхийг санууллаа.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...