Зарим эмийн үнийг төр хуулийн зохицуулалтаар хямд өртгөнд барина

Үйл явдал

Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эмийн бодлогыг тодорхойлж, гажуудлыг засна гэж хуулийн шинэчилсэн найруулага дээр ажиллаж байгаа гишүүд хэлж байна.

Тухайлбал, манай улс сүүүлийн 30 жилд эмийн ямар бодлогогүй явж ирсэн.  Эм импортоор оруулж борлуулдаг аж ахуй нэгжүүд дуртай үнээрээ эмийг борлуулдаг байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр зарим эмийн үнийг төр хуулийн зохицуулалтаар хямд өртгөнд барьдаг болох чухал өөрчлөлт хуулийн шинэчилсэн найруулгад орж байгааг албаны хүн онцоллоо.

Өнгөрсөн хугацаанд бид эмийн нийлүүлэлтэд анхаарч чанарыг орхигдуулсан. Харин энэ удаад эмийн чанарыг анхаарч, хуулинд тусгана гэж байна.

Мөн зарим эмийн үнийг төр зохицуулах асуудлаар эмийн худалдаа хийдэг аж ахуй нэгжүүдтэй уузалтыг хийж зарим зүйл дээр тохиролцож чадсан гэлээ.