Омикроны дэд хувилбар BA2 вирусийг PCR оношлуураар ялгах боломжгүй 

Үйл явдал

Коронавируст халдварын Омикрон хувилбарын дэд хувилбар гэж үзэж байгаа шинэ мутаци бий болсныг дэлхий нийтэд зарласан. Үүнийг BA2 гэж нэрлээд байгаа юм. Тэгвэл энэ хувилбарыг Монголд баталгаажуулах боломжгүй. Японд Улсад сорьц илгээж шинжлэхээр болсон байна. Энэ хувилбарын шинж тэмдэг болон хүндрэх эрсдэл нь Омикронтой тун төстэй гэдгийг онцоллоо.   

Өнгөрсөн оны сүүлээс манай улсад бүртгэгдэж шинээр давалгаалан халдварлаж байгаа Омикрон хувилбарын дэд хувилбар буюу ВА2 шинэ мутаци дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдсэн.

BA2 дэд хувилбар нь Омикроноос 1.5 дахин хурдан халдварлах чадвартайг тогтоожээ 

Шинэ бүртгэгдсэн Омикрон BA2 нь анхны хувилбараасаа 1.5 дахин хурдан халдварлах чадвартайг олон улсын эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ тус мутаци нь хүндрэх эрсдэл харьцангуй бага гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Омикрон хувилбар нь сэртэнгийн уураг буюу S генийн алдагдалтай тул манай улс PCR оношлуураар оношлон тодорхойлж байсан. Харин дэд хувилбар болох Омикрон BA2 мутацийг PCR оношлуураар ялгах боломжгүй болжээ.

Одоогоор шинэ хувилбар нь Дани, Норвеги, Энэтхэг, Шведийн өмнөд хэсэгт эрчимтэй тархаж байгаа юм.