Эдийн засаг

Монгол Улсын иргэн бүр Таван толгойн орд газраас 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Энэ хувьцаа 10 жилийн дараа анх удаа амь орж ирэх сарын нэгний өдрөөс  ноогдол ашиг тараахад бэлэн болжээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хувьцаа худалдаж авна гэсэн хуурамч зар түгэж байгааг Эрдэнэс Таван толгой компаниас анхаарууллаа. Тиймээс аливаа худал мэдээлэлд автахгүй байхыг иргэдэд уриалсан байна.

1072 хувьцаа мэдээллийн төвд 3.30-4.3-ны хооронд утсаар 1840 хүн зөвлөгөө авсан  бол 280 хүн биеэр ирж зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт  29,413 иргэн биеэр ирж, харин 70,795 иргэн утсаар зөвлөгөө мэдээлэл авчээ.  Эрдэнэс Таван толгой компанийн ногдол ашгийг ирэх сарын нэгнээс иргэдэд олгож эхэлнэ. Иргэд өнгөрсөн хугацаанд ногдол ашгаа хэрхэн зарцуулснаас шалтгаалан ногдол ашиг харилцан адилгүй иргэдийн дансанд шилжих юм. Хувьцааны ногдол ашиг олгохтой зэрэгцэн хуурамч мэдээллээр хувьцаа худалдаж авах асуудал гарч байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. 

1072 хувьцаанаас 2011, 12 онуудад 270 гаруй мянган оюутны сургалтын төлбөр болгож 500-1 сая төгрөг нийт 137 тэрбум төгрөгийг, 615 мянган иргэний эрүүл мэндийн даатгалд 4.8 тэрбум төгрөгийг, 322 мянган ахмадад 321 тэрбум төгрөгийг, 1751 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1.7 тэрбум төгрөгийг авч хувьцаагаа зарсан байна. 

Хөрөнгийн зах зээл нь манай улсын эдийн засгийн 4 орчим хувийг эзэлдэг байна. 2.2 тэрбум ширхэг хувьцаа байгааг албаныхан хэлж байна. 1072 хувьцаа эргэлтэнд орсноор 2 их наяд төгрөгийн хөрөнгийг зах зээлд бий болгох эерэг нөлөөтэй гэж 1072 хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтэн хэлж байна.