ХБНГУ нь Литв Улсад 950 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчнээ байрлуулна

Улс төр

Тэгвэл Германы Холбооны канцлерын Украин, Оросод хийж байгаа айлчлалтай зэрэгцээд Германы агаарын цэргийн хүчний онгоц Литв улсад газарджээ.

Герман улс Европын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн НАТО-ийн ажиллагаанд нэгдэн дэмжих зорилгоор Литв улсад 950 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчнээ байрлуулахаар төлөвлөөд байгаа юм. 

Орос-Украины хоорондын цэрэг дайны хямрал гаарахаас сэргийлэн НАТО, Украины аюулгүй байдлыг хамгаалахад анхаарлаа хандуулаад байгаа юм. Энэ хүрээнд бүс нутаг дахь Холбоотон улс орнуудын нутаг дэвсгэрт цэргийн хүчнээ нэмж байршуулан, хүчээ зузаатгаж байна. Тэгвэл Литвт газардсан Германы цэргийн онгоцоор энэ улсын 70 цэрэг дайчин иржээ. Германаас Литв улс руу НАТО-ийн цэргийн нэмэлт хүчийг шилжүүлэн байрлуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Балтийн тэнгисийн өмнөд хэсэгт байрлах Литв улсын нутаг дэвсгэр дээр 350 цэрэг дайчин, 100 нэгж цэргийн техник хэрэгсэл шилжүүлэн байрлуулаад байна. Түүнчлэн Германы Доод Саксон мужийн Мюнстер хотоос Литв руу ойрын хугацаанд нэмж 100 цэргийн албан хаагч, мөн артиллерийн хүнд зэр зэвсэг оруулах юм.