ХБНГУ-ын Канцлер Украинд хүрэлцэн ирлээ

Улс төр

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Даваа гарагт Украин Улсад хүрэлцэн иржээ.

Тэрээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо уулзаж, Орос-Украины хямрал, Москвагийн хүч түрэмгийлсэн байр суурийн талаар хэлэлцсэн байна. 

Олаф Шольц Киевт хийсэн мэдэгдэлдээ Оросын талыг бүс нутгийн хямралыг гааруулахгүй байхад уриалжээ. Түүнчлэн Москвад хэрвээ Киевийн эсрэг халдан довтолбол эдийн засгийн хүнд хор уршиг хүлээж байгааг нь сануулсан байна. Герман улс Орос-Украины сөргөлдөөнтэй холбоотой асуудлыг хүч түрэмгийлэх замаар биш харин дипломат яриа хэлэлцээрийн замаар шийдэхэд Москва, Киевт хандан уриалсаар байгаа юм. Тиймээс Киевт хийсэн айлчлалаа өндөрлөөд Москваг зорьж байна. Мягмар гарагт буюу өнөөдөр ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзаж байгаа юм.